Thursday, Sep 09th

Сүүлийн шинэчлэл:04:23:25 AM GMT

Та одоо энд байна: Халуун сэдэв Бохир бизнес Улуснэт компани иргэдийг хохироож байна уу

Улуснэт компани иргэдийг хохироож байна уу

Сүүлийн жилүүдэд манай оронд интернэтийн хэрэглээ өндрөө авч, иргэдийн амьдралын чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Үүний хэрээр интернэт түгээгч компаниуд олноор байгуулагдаж үнэ, үйлчилгээний чанараа сурталчилсан рекламуудыг ихээр гаргасаар байгаа.

Эдгээрээс магадгүй хамгийн их реклам сурталчилгаа цацдаг нь Мобиком компаний хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан “Улуснэт” компани бөгөөд том компаний дэмжлэгтэйгээр чамгүй их мөнгийг сурталчилгаандаа зардаг нь нууц биш биз ээ. Мөн менежмент, өнгө төрхийн хувьд ч бусдаасаа ялгархуй шинэлэг зүйлс олон. Харин үйлчилгээний чанар нь тэр бүр иргэдийн санасанд хүрдэггүй бололтой. Учир нь улуснэт компаний интернэтийн хурд захиалсан хэмжээндээ хүрдэггүй, хэлбэлзэл өндөртэй байдаг гэсэн шүүмжлэл өнөө хэр иргэдийн дунд байсаар байна.

Энэ нь тус компаний үйлчилгээг телевизийн реклам шигээ сайхан гэж бодсон иргэдийн урмыг ихээр хугалж байна. Тус компаний интернэтийн үйлчилгээг авахад анх тусгай төхөөрөмж худалдаж болон лизэнгээр авдаг. Гэвч мөнөөх телевизийн рекламаар ойлгосон иргэд эцэст нь ашиглаяа ашиглаж болохгүй, хаяяа хаяж болохгүй нэг төхөөрөмжтэй хоцорлоо гэх яриа сүүлийн үед иргэдийн дунд улам ч ихсэж байна. Иймдээ ч өнөөдөр улуснэт компани үйлчилгээг нь голоод орхисон, төхөөрөмж түрээслээд төлбөрөө төлөхөөс татгалзсан хүмүүсийнхээ араас хөөцөлддөг шинэ төрлийн том ажилтай болж, саяхан үйлчилгээгээ сурталчлан долоочих шахаж байсан иргэдтэйгээ шүүхдэлцэх талаар мэргэшээд байгаа бололтой.

Юутай ч улбар шар өнгө, олон сайхан реклам, хоосон сурталчилгаанаас илүүтэй эхний ээлжинд интернэтийнхээ хурд, найдвартай байдалд анхаарвал өөрсдөд нь ч, итгэж найдан үйлчилгээг нь сонгосон иргэдэд ч, улс оронд шударга бизнесийн харилцаа тогтоход ч хэрэгтэй баймаар.

Сэтгэгдэлүүд (5)Add Comment
...
Бичсэн bobo , August 01, 2010
yo teneg gazar gej heleyde yostoi 1 hun shulhaas uur yum meddeggui net ni ajillahgui tiim l gazardaa
...
Бичсэн Aimshigtai , August 01, 2010
Ulus netin ter tuhuurumjiig ni hamgiin anh 289n $-r awsan bh,teged baritsa gej bas mungu ugsun.unetei teged chanargui,Ulus net tugs chanar terguulne geel reclam yawad bdag terende uneher hurch chadaj bnu da,yadaj une urtuguu buulgawal taarna.nugu ugsun tuhuurumjuu solij ugnu geel baahan sensaats gargaa bsan odo boltol solison yumgui hagas jil bollo sht barag
...
Бичсэн zochin , August 01, 2010
niisleliin hamgiin ondor tolbortei internet ymaa.unee buulgahgui bol hereglegchee aldaj duusah baih daa
...
Бичсэн zochin , July 31, 2010
160000-aar avsan tohooromj ni ajillahgui bolohoor bucaah getel hereg hiichihsen yum shig cag garui baicaagdaj ene ter bolj,ogt ashiglaagui mortloo 3000 garui togrogoo aldan baij salsan shuu
...
Бичсэн Ulus net bolimooriin , July 31, 2010
Bi uls netiin hereglegch bolood 2jil bolloo.Yag l nugu tuhuurumj geechiig ni uneheer unetei awchihsan tegeheer yaj ch boldoggui.Tegeed busad internetiin erh olgodog baiguullaguudiin zah zeeeliin unees hamagui deeguuur bdag shdee.Busad gazruud dundaj ni 18000-20000r internetiin 1sarin erhe olgodog bol ulusnetiin neg sariin hamgiin hyamd ni 38000 bdag ene iim baij bolohgui,ene une shigee chanartai uursdiinh ni reclam shig ULUS NET TUGS CHANARAAR TERGUULNE,iim bda bol odo hamaa alga.Gehdee uneheer tiim bdaggui,bainga tasarch yanz bur bolj bga ni buhimdaltai,tegd gereegee tsutslay geheer nuguu tuhuurumj anh gere hiihed 100$-in baritsaa geed asuudal ih baidag,tegd l ene netee heregleseer bhin

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy