
Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хувьд Ч.Сангарагчааг ажлаас нь түдгэлзүүлэхийн тулд уйгагүй зүтгэж, хүсч байгаа нь илт байна. Харин түүний хүслийг Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй эсрэг байр суурьтай гишүүд Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болох тухай яриад байгаа.
Сангарагчаа ч энэ саналыг дэмжиж байгаа боловч, Ерөнхий прокурор хуулийн дагуу түдгэлзүүлж байж шалгах ёстой гэсэн байр суурин дээрээ байсаар л байна.
Уг нь Улсын ерөнхий прокурорын тавъсан асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдөр бүтэн сарын хугацааг ардаа орхилоо. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж, хариуг тодорхой болгох ёстой УИХ-ын эрхэм гишүүд наадамлахаа урьтал болгож, Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хойш тавин хаврын чуулганыг завсарлуулчихсан. Энэ нь УИХ өөрөө хуулийг шууд зөрчиж байгаа хэрэг биш гэж үү? Хуулийнхаа дагуу асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол хууль санаачлаад, батлаад байдаг 76-г өөрсдийг нь шүүхэд өгч яагаад болохгүй гэж. Энэ мэт дээрх асуудал улам ээдрээтэй болсоор л байна.
Мөн Сангарагчаа, Дорлигжав хоёрын хувьд өөр өөрсдийн байр сууриа хамгаалсаар байгаа нь энэ асуудлыг хойш татаж буйтай салшгүй холбоотой. Хэнийх нь ч талд асуудал шийдэгдсэн бай УИХ ганц газрын даргын суудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь үүнээс ч том асуудал юм. Эсвэл Авлигатай тэмцэх газрын одоогийн даргаа халах юм бол өөрсдййх нь “но” ил гарах гээд байгаа гэсэн хар сэр нийгэмд нэмэгдээд байна. Хэрэв тийм бол парламент Ч.Сангарагчаагийн хажууд “өчүүхэн” байж таарна. Магадгүй тийм болоод ч асуудал шийдэгдэхгүй байгааг үгүйсгэхгүй.
Гэвч эцсийн дүнд Ч.Сангарагчааг албан тушаалаас түдгэлзүүлэх эсэх шийдэгдэх нь мэдээж. Чухам энэ тулаанд улайран зүтгэсэн Д.Дорлигжав дийлэх үү, уйгагүй гүрийсэн Ч.Сангарагчаа дийлэх болов уу?Одоо нэгэнт хуулийн дагуу асуудлыг шийдээгүй хойно ирэх намрын чуулганаар шийдэгдтэл Ч.Сангарагчаа, Д.Дорлигжав хоёрын шуугиан үргэлжлэх нь дээ.
Н.Энхжаргал Нийслэл Таймс
Сэтгэгдэлүүд (10)

...
Бичсэн ХХХ , August 01, 2010
Бичсэн ХХХ , August 01, 2010
Энэ нөхөрт Дорлигоо албан тушаал амласан юм биш биз дээ.Үхэн хатан хамгаалаад байх юм.Хэн нь авилгачин гэдгийг чамаар хэлүүлтгүй ард түмэн мэдэж байгаа. Цаг нь ирэхээр үнэн юм тодорно доо,залуу үе гээд л байх юм,чам шиг ийм хүн залуу үе гэж ярьдаггүй л байхгүй юу,залуу үе хэзээ хэнийг шүүхээ мэднээ,ардчилалын нэрээр албан тушаалын өндөрлөгт гарсан л юмнууд шүү дээ.Эд нарын төр барьж байгаа нь энэ.төрийн машиныг гацаанд оруулна,хооронд нь яс хаяж талцуулна,бүр байлдуулаа биз дээ хошгируулж байгаад.Тэгээд яасан бүгдийг нь л өршөөлийн хууль гаргаад сулласан шүү дээ, эд чинь наанаа ард түмэн гээд,цаагуураа дандаа хор найруулж явдаг увайгүй луйварчингууд байхгүй юу,ард түмэн гэж байдаг бол шүүх цаг нь ирнээ,яс хаяж байгаад хооронд нь байлдуулчихгүй бол тэр шүү дээ.
...
Бичсэн gg. , August 01, 2010
Бичсэн gg. , August 01, 2010
Авилгагч нар цус харваж үхэх гэж байна. Дорилгоо та нарыг унагаж чадахгүй ч залуу үе маань та нарыгн нусыг чинь суглаад шоронд чинь хатаах болно. тэр цаг тун удахгүй ирнэ. Авилгагч нарын баригдах цаг болсон шүү. аятайхан байгаарй. Монголын ядарсан ард түмнийг удаан дээрэлхэж идэж ууж чадахгүй шүү та нар. Монголчуудыг анх авилгалын сүлжээнд оруулсан хүн бол, ард олноос авилгалын загалмайлсан эцэг гэдэг хочийг ард олноос авсан Н.Энхбаяр шүүдээ. Энхбаярын тарьсан баасыг цэвэрлэх гэж Дорилгоо ,Элбэгээ 2 зүтгэж байгаа. ЭНХБАЯР ӨӨРИЙХӨӨ ИДСЭН ,уусаныг нууж далдлах гэж,өөрийхөө гарын хүн болох Сангааг анх АТГ ын даргаар тавьсан шүүдээ.Тийм биш юм бол яагаад Сангаа шалгуулахгүй гээд айгаад үхтэлээ зүтгээд байгаа юм бэ? Тийм л их цэвэрхэн юм бол шууд л шалгуулаад нэрээ олоод авах ёстой биз дээ. Сангаагийн ард авилгагчдын асар том СҮЛЖЭЭ байгаа юм . Тэр том сүлжээний эзэн нь Н. ЭНХБАЯР ШҮҮДЭЭ.
...
Бичсэн Зочин , August 01, 2010
Бичсэн Зочин , August 01, 2010
За даа Дорлигжав ч өөрийнхөө булхайг дэлгүүлчихгүй л бол болоо доо,Сангаа уг нь барыг зулзагыг бага дээр нь багалзуурдах байсан юм даа,тэгээгүйгээсээ болж өөрөө нүхэнд унах гээд байна шүү дээ.Эрдэнэтийг нурааж идэж уусан хүн шударга ажиллаж,авилгачдыг илрүүлж шийтгэх ч юу л бол доо,хараад байхад өс хонзонгоор л ажлаа эхэлж байх шиг дээ. Сангаа цагдаад байхдаа Дорлигийн Эрдэнэтийн асуудлыг гаргаж ирсэн байгаа даа,тиймгүй бол энэ хүн ингэж улайрахгүй,Шоронд явуулаагүйд нь Нямка ахдаа баярлаад л сууж байна байгаа даа.Дорлигоо хэзээ авилгачдыг үзэн яддаг болоо вэ,өөрөө тэдний л нэг шүү дээ,юун прокурор,өдийд хар цэрэгт явсан байх байсан юм.
...
Бичсэн Нууц , August 01, 2010
Бичсэн Нууц , August 01, 2010
Дорлигжав авилгачин юм болов уу,Сангарагчаа авилгачин юм болов уу, Сангаа нь болохлоор насаараа төрд хүчний байгууллагад зүтгэсэн хүн,ард түмнээс сонгогдсон их хурал энэ хүн авилгын дарга хийж болноо гээд томилсон,Дорлигоо болохлоор хуу₮лийн байгууллагад ганц 2 жил ажилласан нэртэй,бусад үед нь дандаа улстөрийн ажил хийж явсан,улс төрийн томилгоогоор явж байсан хүн, хэн нь их хөрөнгөтэйгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй дээ,Улс төрч Дорлигоогийн хөрөнгө илүү жин дарах болов уу даа.Тунгаацгаа даа хүмүүсээ. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хүн маань хуулиа гууль болгоод л энэ албанд томилогдсон шүү дээ.Тэгэхлээр энэ хүнийг шударга ажиллана гэхэд эргэлзэжж байна.Жирийн хуульчид хуульчдын сонгон шалгаруулалт өгч байж хуулийн байгууллагын босгыг алхдаг,зарим нь алхаж ч чаддаггүй,энэ Дорлигоо тэр шалгалтыг л ямар чб айсан өгөөгүй нь үнэн юм даг,ерөнхий прокурор болох шаардлагын нэг нь дээрхи болзол...ерөнийлөгчөөсөө эхлээд хуулиа зөрчөөд томилгоо хийгээд,төрийн өндөр албан тушаалыг улстөржүүлээд ,төрийн албыг хооронд нь хагаралдуулаад эхэллээ шүү дээ. Элбэгээ 1996 онд гарч ирээд л хууль,хүчний байгууллагуудад улстөрийн томилгоо хийж хагалан бутаргаж хүчийг нь сулруулсаныг хүн бүгд мэдэх ёстой.Тэр үеэс л эхлэн хууль хүчний байгууллагын удирдлагууд засгийн газар солигдох бүрт л өөрчлагдаж ,хөлөө олохгүй бужигнаж хэлсэн дээ,засаг солигдох бүрийд л хэний хүн томилогдох вэ гэдэг хүлээлт бий болдог байсан,одоо ч тэр үргэлжилсээр монголын төр тамирдаж дууслаа,монголын ард түмэн хэзээ сонголтоо зөв хийж сурна даа.За тэгээд сонголтыг нь луйвардчихдаг юм чинь дээ.
...
Бичсэн gg. , July 31, 2010
Бичсэн gg. , July 31, 2010
Дорилгоог хараагаад байгаа авилгагч нараа сонсож бай. Ялзарч муудсан хоолон дээрээ нэмээд шинэ хоол дээр нь хийж иддэг гэж байхгүй. ТҮҮНТЭЙ ЯГ АДИЛХАН ЮМ БОЛЖ БАЙНА. Монголын ялзарсан юмны гол сав нь АТГ болж байна. энэ ялзарсан газрыг цэвэрлэж байж л монгол улсд хууль үнэн шудрагаар явах болно. Тийм учираас л энэ газрыг эхлээд цэвэрлэж байж дараагийн асуудалыг цэгцлэнэ шүүдээ. үүнийг ухаантай хүмүүс ойлгож байгаа болхоор Дорилгоог дэмжиж байна. Харин авилгагч нарын цаашид авилгал авч амьдрах зам мөр нь хаагдаад авилгалаа аваад амьдрах нөхцөлгүй болох гээд байгаа болхоор л тэд нар үхэх гээд байна . Тэгээд л Дорилгоо, Элбэгээ 2 ыг харааж зүхээд сонингоор элдвийн юм бичээд хүмүүсийн тархийг угааж байна. Монголчууд минь та нар хүн шиг амьдаря гэж байгаа бол , Дорилгоо Элбэгээ 2 ыг дэмжих ёстой. Авилгалын загалмайлсан эцэг гэдэг цолыг ард түмнээсээ авсан Н.ЭНХБАЯР болон түүний авилгаар нь өдий хүртэл амь зууж амьдарсан хүмүүс Сангааг огцруулахгүй гээд үхэх гэж байна. Тэд нар иргэний дайн хийхийг хүсч байна. Тэнд нар монголыг Киргиз шиг болгох гээд янз бүрээ оролдож байна. Энхбаяр гэдэг бузар амьтан амьд байгаа цагт Моголчууд хэзээч сайхан амьдрах арга байхгүй .Энэ авилгагч Хувалз монголчуудыг 2 хувааж талцуулан хооронд нь алалцуулах гэж янз бүрээр оролдож байна. Иргэниий дайн гаргах гээд оролдоод байна . тэгээд хүслээ биелүүлэх юм бол буцаад хуучин суудалдаа суугаад нэг мөсөн хаан болох гэж бодож байна. тэгээд гэр бүлээрээ удам угсаагаар монголчуудыг удирдах гээд байна. Энхбаярын гар орох юи бол Монголчууд нэг мөсөн сөнөх болно. Тэр хүн 15 н жил монголчуудыг удирдахдаа монголчууд ыг нэг мөсөн гуйлагчин болгож өгөөд явсан.
...
Бичсэн E E¯= , July 30, 2010
Бичсэн E E¯= , July 30, 2010
Энэ Дорлигоо одоо ичиж амьдармаар юмаа. Билиг дээд сургуулийнхаа хэдэн багш нарын цалинг цагт нь өгч дийлэхгүй байж юун том юм ярьдаг юм. Миний дүүгийн суудал хүндэдсэн байна. Явж ном уншуул...
...
Бичсэн ... , July 30, 2010
Бичсэн ... , July 30, 2010
Дорлигжав гэдэг луйварчин Эрдэнэтээс буухдаа машин, гар утсаа өгөхгүй яаж шуналтаж байлаа?! Тэгэхдээ урьд нь шагнал гэж 800 000 доллар авсан байж шүү! Цалин гэж бас ямар их мөнгө авдаг байсныг нь Эрдэнэтийнхнээс өөр олон нийт мэдэхгүй биз. Энэ бол энэ шуналын микробны дүр төрхийг харуулах шахсан ганцхан баримт шүү дээ. Даан ч ард түмэн их мартамхай юм даа. Тийм хүн ерөнхий прокурор болохоор Монгол Улс яана даа! Авилга авсан нь нотлогдож шийтгэгдэж байсан хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоод, бас нөгөө нэг авилгач нь генерал болоод л... Аймаар биш үү, олон түмэн минь ээ?!!!
Тэгэхээр Сангарагчааг авч хаях гэж оролдож байгаа нь цаанаа их учир утгатай юм биш үү! Бас Гүндалай хэмээгч Гүнбалай ямар их баярлаж буйг зурагтаар хүн бүхэн харж л байгаа биз дээ? Учир начир байна уу?!!!...Үгүй юү?!!!s
Тэгэхээр Сангарагчааг авч хаях гэж оролдож байгаа нь цаанаа их учир утгатай юм биш үү! Бас Гүндалай хэмээгч Гүнбалай ямар их баярлаж буйг зурагтаар хүн бүхэн харж л байгаа биз дээ? Учир начир байна уу?!!!...Үгүй юү?!!!s
...
Бичсэн gg. , July 29, 2010
Бичсэн gg. , July 29, 2010
их хурал хуулиа зөрчсөн тул энэ намар огцрох ёстой. Их хуралын авилгагч нарыг огцруулаад шинэ залуу хүмүүсийг сонгож шинэ амьдрал эхлүүлэе монголчуудаа. Дорлигжав Сангааг огцруулах гэж улайрах нь зөв шүүдээ. Яагаад гэвэл, авилгал гэдэг үмхийрсэн савыг онгойлгох гээд дийлэхгүй байна. тэр үмхий савны таглаа нь Сангаа шүүдээ. Тэр савыг онгойлгох юм бол дотор нь Н.ЭНХБАЯР гэдэг том авилгагч аалз байгаа түүний торонд орооцолдсон олон хувалзууд байгаа түүнийг нь авах гэсэн чинь бөх нэртэй хоосон толгойт орилоод онгойлгуулахгүй байна шүүдээ.
Сэтгэгдэл бичих
| < Өмнөх | Дараахи > |
|---|
Улайран зүтгэсэн Д.Дорлигжав, уйгагүй гүрийх Ч.Сангарагчаа хоёрын жаргаагүй үлгэр








