Friday, Sep 10th

Сүүлийн шинэчлэл:06:35:01 AM GMT

Та одоо энд байна: Сайн эр Эрдэнэтийн захирал “газардах” бэлтгэлээ хийж эхэлжээ

Эрдэнэтийн захирал “газардах” бэлтгэлээ хийж эхэлжээ

И-мэйл Хэвлэх PDF

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Ганзориг сүүлийн үед хачин завгүй яваа гэнэ. Аагим халуун зуны нарнаас халгасан хүмүүс хаа сайгүй амарч назгайрч буй энэ үед мань эрийн  ийн самгардан хар хөлсөө цувуулан  гүйх болсон нь албан тушаалтай нь холбоотой аж. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн төрийн албыг насаараа хашиж, хувийнх мэт эзэгнэх боломжгүй нь тодорхой. Гэхдээ бялуу хуваалтаас хувь хүртэх шугмаар Засгийн газраас томилогдсон эл хүмүүн юуны учир цаг нь болоогүй учралын төлөө сандарч тэвдээд буй нь хачин санагдах нь мэдээж. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр нэгэн дотны анддаа “Найз нь тун удахгүй албанаасаа буух нь тодорхой болсон. Амьтан хүн мэдэж, хараа хяналт тавиагүй дээр амжуулах ажил их байна аа” хэмээн аминчлан шивнэснийг хэрэгт дуртай соотон чих сонордоод тарааж орхисныг дамжууллаа.

З.Урсгал        Улаанбаатар таймс

Сэтгэгдэлүүд (4)Add Comment
...
Бичсэн luibar , July 30, 2010
Sain idsen dee.hyn hanasan bol duugai alba uguh heregtei.Yamni heden tenegyyd hyrtel ochood oboo dolooson. gaaaliin Baatar shig boloogyi deeree ugsun ni deer
...
Бичсэн ETI center , July 29, 2010
Нью Йоркийн хөрөнгийн биржээс Ivanhoe Mines IVN, Rio Tinto RTP компанийн хувьцааг худалдан авцгаая Монголчуудаа. Энэ бол бодит хөрөнгө оруулалт. Сургалт 2010 оны 8 сарын 10-с эхлэнэ. ETI center Утас 99190025 96644866
...
Бичсэн eerkaa , July 28, 2010
manaihaan, joohon barimjaatai tsuuraarai
...
Бичсэн иргэн , July 28, 2010
Дорлигжаваар шалнуул луйварыг сайн гадарлана

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy