Thursday, Sep 09th

Сүүлийн шинэчлэл:04:23:25 AM GMT

Та одоо энд байна: Шуугианы эзэн Д.Тэрбишдагва нутгаа зорилоо

Д.Тэрбишдагва нутгаа зорилоо

И-мэйл Хэвлэх PDF


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ойрын өдрүүдэд гадны зочдын хөлд дарагдаж ажил төрлийн уулзалт, яриа гээд "нерв" ихтэй байлаа. Тэрбээр хоёр хоногийн өмнө алжаалаа тайлж нутагтаа амрахаар хүлгийн жолоо залсан байна. Ерөнхий сайд нутагт нь албан томилолтоор ажиллаж байгаа болохоор амралтын эхэнд бас л ажиллах нь тодорхой. Гэвч "Сайд ирэх сайхан, явах бүр сайхан" гэгчээр их ажлын дараа намрын чуулган эхэлтэл нутгийн иргэдийн үгийг сонсч, өөрийнх нь ярьснаар "Дуу аяланхан голын эргээр явах"-аар шийджээ.

Тэгээд ч Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Өндөр-Улаан сумын уугуул, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар Засгийн газрын гишүүний хувиар Ерөнхий сайдыг дагалдан яваа Архангай нутгаас төрсөн улстөрчид.

Урьд нь дандаа сайдын хувиар хүлээн авдаг байсан болохоор нутгийн олон нь энэ удаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваа нутгаа зорин ирэхийг нь мэдээд өөриймсөг хандан хүлээж суугаа биз ээ.

Сэтгэгдэлүүд (2)Add Comment
...
Бичсэн gg. , July 28, 2010
Н.ЭНХБАЯРЫН гарын алчуур Тэрбишдавга нутагтаа очих байх нь маньд ямар хамаатай юм бэ? Юун ч бялдууч сэтгүүлч вэ? Энхбаярыхаа ачаар олон жил Германд элчингээр сууж жаал мөнгө хүүдийлэж их баяжсан хүндээ. тэр мөнгөөрөө баахан юм нээсэн . нэг дэлгүүрээ өөрийхөө нэрээр нэрэлсэн. тэр дэлгүүрт нь , Германд гүйдэггүй хүн авдаггүй хог новш болсон үнэ нь дээд зэргээрээ хямдарсан моод загвар нь хуучирсан хэдэн хямд хувцасыг авчраад тэнгэрт хадсан өндөр үнээр зарж монголчуудаа шулсан шуналтай шулаач гар даа.
...
Бичсэн 12345 , July 28, 2010
Enkhbayariin er khoyor zagal

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy