Friday, Sep 10th

Сүүлийн шинэчлэл:06:35:01 AM GMT

Та одоо энд байна: Халуун сэдэв Уул уурхай Цагдаа нар хятадуудтай нийлж иргэд рүү бууджээ

Цагдаа нар хятадуудтай нийлж иргэд рүү бууджээ

Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрсөн лхагва гаригийн 12.00-14.00 цагийн хооронд долдугаар сарын 1-ний арай жижгэрүүлсэн хувилбар шиг үйл явдал болоод өнгөрчээ. Иргэд рүү буудаж, машинд чихэж оруулаад дарамталсан гэнэ. Энэ талаар Өмнөговь сумын нутгийн зөвлөл, Орлог, Намирын голыг хамгаалах хөдөлгөөн хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Тус суманд хууль бусаар алт олборлож эхлээд байсан БНХАУ-ын “Жэй Си Си Айр” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж 200 гаруй хүн жагссан байна. Тэд тус компанийн байрны гадаа эсэргүүилээ илэрхийлэх үед харуулын албаны ажилтыууд иргэд рүү буу шагайснаар асуудал үүсчээ. Бухимдсан иргэд обьект руу орж ажлаа зогсоохыг шаардахад хятад ажилчид хутга заазуур барьж эсэргүүцэл үзүүлснээр зөрчил туйлдаа хүрч иргэд тус компанийн эд зүйлийг нь эвдэж, сүйтгэсэн байна.

Үйл явдал дууссаны дараа тус компанийн захирал, Тариалан сумын цагдаа н.Зоригбаяраар ахлуусан цагдаа нар жагсаалд оролцсон сумын иргэдийн гэрт нь ирж дарамт үзүүлж улмаар буудсан аж. Уг хэрэгт холбогдуулан 20 гаруй хүнийг цагдаагийн байгууллага баривчлан шалгаж байна” гэв.

ГОЛЫН УСНААС УУСАН 100 ГАРУЙ ХҮНИЙ ГЭДЭС ӨВДЧИХӨӨД БАЙНА


Орлог, Намирын голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч Н. Тэгшбаяр болон нутгийн зөвлөлийн гишүүдээс зарит зүйлийг тодрууллаа.

-Тус компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?


-Өмнөговь сумын нутгаар Орлогийн гол 80 гаруй км урсдаг. Уг голын эхэд дээрх компани өнгөрсөн зургадугаар сарын 9-нд алт олборлохоор ирсэн. Тиймээс манай сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч, хамгаалагч нар иргэдийн мэдээллийн дагуу очиж үйл ажиллагаатай нь танилцаж үзэхэд бичиг баримтгүй, мөн голын голдрилд ойрхон байсан тул үйл ажиллагааг нь зогсоох шаардлага өгсөн. Гэвч уг компани шаардлагыг үл тоон газрын гадаргыг гэмтээж, голын урсгалыг эвдэж, далан босгон, малчдын замыг боож, иргэдийг хөөн зуслангийн газрыг нь хааж иргэдийг маш их бухимдуулсан.

Тус компани ашиглалтын лицензтэй гэх боловч уг лицензийг энэ оны тавдугаар сарын 31-нд “ДАЦХН трейд” компаниас шилжүүлэн авсан байсан. Энэ нь Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд гаргасан Ашигт малтмал хайх, ашиглах зөвшеөрөл олгох хоригийг зөрчсен байгаа юм. Мөн “Жэй Си Си Ай” компанийн үйл ажиллагааг зогсоох талаар манай хөдөлгөөний зүгээс эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад мэдэгдзл хүргүүлсэн. Гэвч тодорхой арга хэмжээ аваагүй.

Тиймээс цаг хугацаа алдаж энэ сарын 4-нд сумын БОХ-ын улсын байцаагч эрх үүргийнхээ дагуу сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл байлцуулан үйл ажиллагааг нь зогсоож техник тоног төхөөрмжийг нь лацдаж битүүмжилсэн. Гэтэл аймгийн МХА-ны байцаагчид сумын БОХ-ын байцаагчийн актыг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа лац тэмдгийг нь өөрчилж өөрсдийнхөөрөө солин тав хоногийн дараа дахин зөвшөөрөл олгосон байсан. Дээрх үйлдлүүд Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани 24 шаардлага хангасан байх ёстойгоос энэ компани хоёрыг нь л хангаж байсан.

-Иргэд рүү буудсан гэж ярилаа. Тэр нь хийн гар буу байсан юм уу, галт зэвсэг байсан уу. Шархдаж гэмтсэн хүн байгаа юу?


-Яг ямар буугаар буудсаныг удахгүй тогтоох байх. Иргэд рүү дөрвөн удаа буудсан байдаг. Бүр заримыг нь машин руугаа чихэж суулгаад дарамталж барьцаалсан явдал ч гарсан.

-Жагсаалыг хөдөлгөөний зүгээс зохион байгуулсан уу?

-Үүнийг ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага зохион байгуулаагүй. Бидний өнөөдөр мэдээлэл хийж буйн шалтгаан нь тэр нутаг орныг хайрлаж хамгаалах хүнгуй юм шиг зарим нөхдүүд ойлгодог бололтой. Бас хөдөөний хүмүүсийг яаж ч мунхруулж болно гэсэн сэтгэлгээтэй байх юм.
Тухайлбал, Орлогийн голын хажууд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байсан хятадын “Юм Мага” гэгч компанид холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгоогүй. Гэтэл тэд өчигдөр (уржигдар) сумын төв дээр урлагийн тоглолт зохион байгуулж наймдугаар сарын 1-нд албан ёсоор ажиллаж эхлэхээ мэдэгдэн хүмүүст 20 мянган төгрөг тараасан байсан. Улстөрчид иргэдийн саналыг 10 мянган төгрөгөөр худалдаж авч байсан бол өнөөдөр хятадууд 20 мянган төгрөгөөр монголын газар шороог авахыг оролдож байна.

-”Жей Си Си Ай” компани алт угаахдаа мөнгөн ус ашигладаг болов уу?


-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар голын уснаас болоод 100 гаруй хүний гэдэс нь өвдчихөөд байна. Намир, Орлогийн голын усаар Увс аймгийн 20 орчим сумын иргэд ундаалдаг. Ус бохирдож эхэлсний бас нэг баталгаа нь малын ноос халцарч унаж байна.

Г.ДОЛГОРСҮРЭН           Нийгмийн толь

Сэтгэгдэлүүд (8)Add Comment
...
Бичсэн tsag hugtsaa , July 29, 2010
tsagdaa nar yamar uneer iim ajil hiij baina???????
...
Бичсэн hi , July 29, 2010
muusain sdanuud buunii noxoinuud edr ain aluul taarna ter xujaa nartai ni
...
Бичсэн and , July 29, 2010
alaach nowshiin hujaa nariig ter tsagdaa nar n bas vy we
...
Бичсэн NOVSH , July 29, 2010
Novshiin ter hujaanuud bur davartsan bur unshaad bur uur hureed bnaa yaah uu sda
...
Бичсэн NOVSH , July 29, 2010
HELEH UG ALGA PZDAA
...
Бичсэн Uruvdultei Negen , July 28, 2010
Daan ch dee, mongol humuusee uneheer uruvduj uzen yadjiine. Yagaad iim teneg mulguu yum be bid nar.
...
Бичсэн GANTOGTOH , July 28, 2010
HUJAA NARIIG BITGII DAWRAA
...
Бичсэн orgil , July 28, 2010
ter hujaa nariig huuj gargval taarna tsagdaatai ni hamt

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy