Цагдаагийн мєрдєгч Томас Крейвений охин харамсалтай тохиолдлоор амиа алдана. Гэвч хэргийг мєрдєн шалгах явцад охиных нь vхэл санамсаргvй тохиолдол биш, хээл хахуульд идэгдсэн засгийн газар энэ хэрэгт холбоотой болох нь илэрнэ. Энэ бол єнгєрсєн лхагва гаригт дэлхий даяар нээлтээ хийсэн "Edge of Darkness" буюу "Харанхуйн зах сэжvvр" кино юм. Киноны гол дvрд жvжигчин Мел Гибсон тогложээ. Ингэснээр тэрбээр долоон жил завсарласны эцэст дахин жvжигчнээр ажиллаж эхэллээ.
-Та удаан хугацаанд дэлгэцэнд гарсангvй. Ийм удаан завсарласны дараа эргэн ирэх ямар байна даа?
-Сайхан байна. Энэ яг л дугуйгаар зугаалж яваад хуучин таньдаг газраараа дахин дайрч єнгєрч байгаа юм шиг л байна. Миний менопауз (ахимаг насны эмэгтэйчvvдэд тохиолддог цэвэршил) арай л удаан vргэлжилж байна гэдгийг би мэдэрсэн. Уучлаарай би арай л удаан "завсарлачихлаа" гэж байгаа юм шvv. Би Фрейд маягийн андуурал болчих шиг боллоо. Энэ надад нэгэн хошин яриаг санагдуулж байна. Нэг залуу Питсбург явах галт тэрэгний тасалбар авахаар дугаарлан зогсч байжээ. Кассанд дєхєж очоод цонхоор нь их хєхтэй тасалбар борлуулагчийг харсан байна. Тэгээд тасалбар авах ээлж нь болоход "Надад Титсбург орох хоёр билет" гэжээ. ("tit" гэдэг нь хар яриагаар "мєєм" гэсэн vг) Энэ л жинхэнэ Фрейд маягийн андуурал шvv дээ. Энэ сэдвээр бас нэг онигоо ярья. Нэгэн сэтгэл зvйч нєгєєдєє ярьж байна гэнэ. "Єчигдєр би яг Фрейд маягаар их зугаатай андуурлаа. Эхнэртээ "Нархан минь, маш сайхан оройн хоол байна, баярлалаа" гэж хэлэх гэсэн чинь "Хєгшин тєгцєг минь, чи намайг бvх л амьдралын минь турш баллаж байна" гээд хэлчихлээ".
-Та vнэхээр Фрейд маягаар андуурч байгаа бол менопауз таньд vнэхээр их нєлєє vзvvлжээ?
-Тийм ээ, би vнэхээр гvн хямарсан. Тийм болохоор би vvнийг"эрчvvдийн менопауз" гэж нэрлээд байгаа юм.
-Та єєрєє єєртєє онош тавьчихжээ?
-Vгvй ээ, надад нэг таньдаг эмэгтэйчvvдийн эмч байдаг юм. Тvvний эхнэр тvvнд ийм онош тавьсан гэсэн. Тэр надад єєрийнхєє шинж тэмдгийг хэлэхэд яг минийхтэй адилхан болохыг би мэдсэн.
-Одоо тэгээд таны бие ямар байна?
-Би нэг л зvйлийг их сайн ойлголоо. Хямрал гэж таны толгойд байгаа зvйлийг л хэлдэг юм байна. Тэр нь таны бодит байдлыг хэрхэн хvлээж авахад нєлєєлдєг. Хямралын vед дэлхий ертєнц тэр чигээрээ гажуудчихсан юм шиг л санагдана. Гэвч vнэн хэрэгтээ огтхон ч тийм биш байдаг.
-"Харанхуйн зах сэжvvр" киноны найруулагч мартин Кэмпбелл таныг ердєє их зан гаргаж, хоосон сvржигнэдэггvй гэж ярьж байсан. Та цаг хугацаа авах ёстой юмаа авна гэдэгт огтхон ч санаа зовдоггvй бололтой?
-Энэ кинонд би яг л єнєє маргаашгvй vхэх гэж байгаа юм шиг л харагдана. Гэхдээ энэ нь миний тоглосон дvрд л таарч байгаа юм. Би хєгширч байгаа гэдгээ мэднэ. Хєгшрєлт гэдэг бол байх ёстой vйл явц. Тийм болохоор би vvний эсрэг юу ч хийж чадахгvй. Гоо сайхны мэс засалчийн хутган дор хэвтэх гэж vv. Гэтэл би гоо сайхны мэс засал хийлгэсний дараа хvмvvс их сонин харагддагийг анзаарсан. Vvнээс гадна ингэх нь их євтгєнє, бас эрvvл мэндэд хортой. Хэрвээ ямар нэг зvйл таны хvссэнээр болохгvй байгаа бол энэ нь юуг ч єєрчлєх боломжгvй л гэсэн vг. Тэгэхээр vvнд санаа зовж, єєрийгєє зовоох ямар хэрэгтэй юм бэ.
-Та яагаад жvжигчний хувиар зураг авалтын талбайд эргэн ирэхээр шийдсэн бэ. Холливудад таныг найруулагчийнх нь хувьд хvндэтгэдэг болсон шvv дээ?
-Жvжигчин гэдэг илvv амар, бас ашигтай ажил. Нєгєє талаар энэ бол сэтгэл ханамж. Бас миний анхны хайр. Энэ бол миний анх эхэлсэн, хийх дуртай ажил минь байсан. Гэтэл миний сонирхол буурч, шинэ зvйл туршиж vзэхийг хvсч, хэсэг хугацаанд би энэ ажлаа орхисон. Одоо эргэн ирж, ємнє нь энэ ажлаас авдаг байсан асар их таашаалаа дахин авч эхэллээ. Би жvжигчний мэргэжлийн оргилд хvрсэн гэж бодохгvй байна. Гэхдээ хангалттай єндєр хэмжээнд байгаа гэдгээ мэдэж байна.
-Таны хувийн амьдралд чухам юу болоод байна аа. Оксана та хоёрын охин хэдэн сартай болсон бэ. Тэр таныг чухам яаж баярлуулж байна?
-Люси хоёр cap хагастай. Тэр их сайхан инээмсэглэдэг.
-Оксанаг "Beautiful Heartache" нэртэй цомог гаргах гэж байгааг сонссон. Та энэ цомгийн хоёр дууны шvлгийг бичиж, дєрвєн клип найруулж, продюссерлосон гэж байна лээ?
-Тийм ээ, энэ vнэн.
-Та цаашид цомгоо гаргахад нь Оксанад туслах уу?
-Тэгэлгvй яахав. Тvvнийг би их авьяастай гэж бодож байна. Тэр єєрєє дууныхаа шvлэг, хєгжмийг бичиж, бvхий л сэтгэл зvрхээ шингээж чаддаг. Оксана сонгодог хєгжмийн боловсрол эзэмшсэн. Рахманинов, Шопенийн хєгжим тоглох дуртай. Vнэхээр гайхамшигтай. Бас маш гvн гvнзгий утга агуулгатай орчин vеийн дуу зохиодог. Тэр єєрєє шvлгээ бичдэг, би зєвхєн бага зэрэг л тусалж хэдэн дуунд нь шvлэг бичсэн. Дажгvй л болсон юм шиг санагдсан. Бид хоёрын хамтарч хийсэн нэг дуу "Харанхуйн зах сэжvvр" киноны тєгсгєл хэсэгт эгшиглэдэг. Киноны тєгсгєлд дэлгэцэн дээр нэгэн эмэгтэй гарч, титр явж байх vед дуулдаг юм.
-Ямар нэртэй дуу вэ?
-"Say My Name".
-Таны баатар Крейвен гэр бvлийнхээ тєлєє юу ч хийхээс буцдаггvй. Та тvvнтэй адилхан уу?
-Энэ тал дээр тvvнээс дутахгvй гэж бодож байна.
-Таны хоёр ихэр том хvv 28 настай. Гэтэл та одоо хєхvvл хvvхэдтэй. Эцэг хvний мэдрэмж тань єєрчлєгдсєн vv?
-Би єєр болсон. Ганц л зvйл єєрчлєгдєєгvй. Бас нэг гэм зэмгvй єчvvхэн амьтан хэвтээд над руу сахиусан тэнгэрийн ариухан харцаар харж байна. Энэ бол vнэхээр гайхамшиг. Намайг жинхэнэ галзууруулдаг.
-Та найман хvvхэдтэй. Тэднийг тєрєх бvрт л ийм мэдрэмж тєрдєг байсан гэж vv?
-Тийм ээ. Тэднийг тєрєх бvрт л би ємнє гаргаж байсан алдаагаа давтахгvйг хичээдэг байсан. Тэгээд л улам туршлагатай болж байлаа. Дадлага их хийх нь ашгаа єгдєг биз дээ.
-Таньтай санал нэг байна. Vнэхээр л дараа тєрєх хvvхэд бvрт л арай илvv хєнгєн болоод байдаг. Таны эмээ Ева Майлот Автсрали удамтай, дуурийн дуучин хvн байсан. Та ч Австралид єсч, тэндээс жvжигчний замналаа эхэлсэн. Таны хvvхдvvд Австралийг хайрладаг уу?
-Томмигоос бусад нь бvгд тэнд тєрсєн. Заримдаа тийшээ эргэн очдог. Саяхан л гэхэд Томми зул сарын баярыг Австралид єнгєрvvлсэн.
-Тэднээс хэн нэг нь жvжигчин болох уу?
-Vгvй, тэдний хэн нь ч жvжигчин болохыг хvсдэггvй. Бvр огтхон ч хvсдэггvй гэж болно.
-Яагаад?
-Бил Мюррей нэг удаа надад ингэж хэлсэн юм. Надад ёстой гайхамшигтай санагдсан. "Хэрвээ та баяжиж, нэр алдартай болохыг хvсч байвал эхлээд нэг дэхийг нь оролдоод vз. Энэ таньд
хангалттай санагдаж магадгvй" гэж хэлсэн юм.
-Би таныг ойлгож байна...?
-Тийм vv. Миний хvvхдvvд ч мєн адил. Тэд "Бид алдар нэрийг тийм ч сайхан зvйл гэж бодохгvй байна" гэж хэлсэн.
-Тэгэхээр тэдэнд зvгээр л баян байх нь таалагддаг юм байна?
-Бvгд л єєртєє итгэлтэй байхыг хvсдэг. Чинээлэг байдал vvний гол vндэс болно. Vvнээс гадна тэд нууцлаг байдлаа хадгалж vлдэхийг хvсч байна. Дээр нь тэд тав тухтай байдлаа алдахыг хvсэхгvй байгаа. Хувийн амьдрал нь бvхний нvдэн дээр ил байх нь тэднийг залхаасан гэхэд болно.
-Нууцлаг байдал гэснээс, шар хэвлэлvvдийн мэдээлэл уур хилэнг тань бадрааж, та бvхнийг орхин Холливудаас явмаар санагдсан vе байдаг уу?
-Энэ бvгдэд бэлэн байх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл, хэвлэлд бичсэн ихэнх материалууд зєєлєн хэлэхэд тийм ч тааламжтай биш байдаг. Дээр нь ийм зvйлтэй байнга л тулгарах болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар их зvйл хийх боломжтой гэдгийг бодохоос ч аймаар санагдаж байна.
-Гэхдээ энэ нь таныг нэг их айлгадаггvй бололтой. Танд хvндэт харуул, хамгаалалт байдаггvй юм уу?
-Урьд нь надад хамгаалагч байсан. Энэ яг л хар тамхи шиг байдаг. Хэдий чинээ их ашиглана, тєдий чинээ их хvсдэг болно. Миний амьдралд их олон зvйл болж єнгєрсєн. Гэхдээ би одоо хамгаалагчгvй ч гэсэн амьд л байгаа биз дээ.
-Та орныхоо дэргэд биеэ хамгаалах гар буу хадгалдаг уу?
-Єнєє vед, дээр нь миний насан дээр тэгэхээс єєр аргагvй болжээ. Би vvнд итгэлтэй байна. Хэргийн учир зєвхєн надад биш. Зvгээр л єнєє цагт болгоомжтой байсан нь аминд єлзийтэй. Хэрвээ хэн нэгэн над руу халдвал тvvнд ямар ч боломж олгох ёсгvй.
-Ингэж амьдрах аймаар байх даа?
-Тийм ээ, тийм ч сайхан зvйл биш. Гэвч ингэхгvй гээд яах билээ.
-"Харанхуйн зах сэжvvр" таны ємнєх кинонуудыг санагдуулсан. Та vvнийг хvлээн зєвшєєрєх vv?
-Болох ёстой юм болдгоороо л болсон гэж бодож байна. Энэ нэлээд хуучинсаг маягийн тvvх л дээ. Гэхдээ их сонирхолтой, триллер, адал явдалт кино. Та тvvнийг vзэж суухдаа "Цаашаа юу болох бол. Яаж дуусах бол" гэсэн бодлоос салж чадахгvй.
Одоо их олон тєрєл жанрын кино гарч байна. Харамсалтай нь ямар ч утгагvй. Тэгэхээр утга учиртай кино байна гэдэг сайн хэрэг. Сэтгэл догдлуулсан кино хийх сайхан байдаг. Манай киног амжилтад хvргэх гол тvлхvvрийн нэг нь Рэй Уинстоны нууцлаг байдал байх болно. Та тvvнийг хэн болохыг мэдэхгvй учир єєр ямар хэрэг тарихыг тєсєєлж ч чадахгvй.
-Та сvvлийн долоон жилийн хугацаанд анх удаа адал явдалт кинонд тоглолоо?
-Кино найруулна гэдэг єргєн цар хvрээтэй ажил. Маш том шоу, бас надад их таалагддаг. Эхлээд шинэ санаа тєрнє. Дараа нь тvvнийгээ боловсруулж, зохиол бичнэ. Тохирох жvжигчнээ эрж хайж, киногоо найруулна. Vнэхээр их ажил байгаа биз дээ. Яг л хvvхдээ єсгєж байгаа юм шиг л.
-Та яг л Томас Крейвений дvнсгэр зан араншинд живчихсэн юм шиг санагдсан. Та яагаад заавал ийм дvр сонгож авсан юм бэ?
-Хvvхдvvд цэцэгний тухай vлгэрээс илvv мангасын тухай сонсох дуртай байдагтай л адилхан. Яагаад гэвэл тэд айх дуртай байдаг. Vvнтэй адил миний баатрууд намайг айлгаж байвал би дуртай. Надад аюул, аймшгийн тухай кинонд тоглох таалагддаг. "Апокалипсос"-т нэг аллагын санаа дараагийнхаа тєрvvлж байсан. Энэ кино бол жинхэнэ аймшгийн толь болсон гэхэд болно.
-Дарс дотогшоо урсах тусам vнэн гадагшаа гардаг гэж ярьдаг. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Энэ чинь римчvvдийн хэлсэн vг л дээ. Гэхдээ миний хувьд согтохоороо худлаа ярьж эхэлдэг.
-Еврейчvvд єнєєг хvртэл таньд болгоомжтой ханддаг?
-Яагаад.
-Таны хийсэн мэдэгдлээс болж?
-Тэд хэтэрхий томоор хvлээж авсан. Би тэр vед согтуу байсан болохоор илvv зvйл бурчихсан юм. Тэр єдєр Израиль Ливанд халдсан. Энэ нь намайг бага зэрэг солиоруулж, олон юм ярьсныг еврей залуу цагдаагийн офицерт хэлээд, тэр нь сонинд гvйж очоод "Гибсон юу ярьсныг сонс..." гээд дамжуулчихсан. Би эрvvл болоод "Би ямар хэрэг тарьчих ваа" л гэж бодсон. Би хангалттай уучлал гуйсан. Бvр гурван удаа. Энэ чинь дєрвєн жилийн ємнє болсон хэрэг. Хэрвээ шаардлагатай гэвэл дахиад таны ємнє уучлал гуйсан ч болно.

| < Өмнөх | Дараахи > |
|---|
Мел Гибсон: Би согтохоороо худлаа ярьж эхэлдэг








